ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАВ


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль өнөөдөр хүртээлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Б.Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын багш цол

Монгол Улсын консерваторын үндэс суурийг бэлтгэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн урлагийн сургалтын бодлогын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын консерваторын ахмад багш М.Цэрэндорж. Мөн тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Г.Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР "Монголчехметалл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далайг,

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржааг,

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдыг,

"Эрдэнэт" үйлдвэрийн зөвлөх инженер Гүдсамбуугийн Сандуйжавыг,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабалыг,

"Хөтөлийн цемент шохой" хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдорыг тус тус шагналаа.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг,

Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүүг,

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг,

"Маск" продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус Монгол Улсын гавьяат жүжүжиг цолоор шагнав.

ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэгийг,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Дорждалам нарыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэнг болон Зундуйн Бямбаа нарыг,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэгийг,

Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржавыг,

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохыг,

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэвийг,

Булган аймгийн шатрын "Сөрт" клубын багш Жамъяандоржийн Пүрэвсүрэнг,

Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюмыг,

ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнааг,

Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэвийг,

Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалагийг,

МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүүг тус тус Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа.

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерейг,

"Ньюкон" ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсанг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэнг шагналаа.

ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР "Өгөөж сүмбэр" ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг шагнав.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Ахмад тариаланч Боожийн Цэвээнийг,

"Үйзэн тал" ХХК-ийн агрономич Пүрэвийн Даваанямыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг, Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэрийг шагналаа.

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР "Багануур" хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнийг,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР Ахмад холбоочин Гончигийн Баттогтохыг,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР Эдийн засагч Дашсамбуугийн Полоожийг тус тус шагналаа.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР "Зууны шуудан", "Үндэсний шуудан" сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэйг,

Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяанг,

Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэвийг,

Ахмад зохолч Авидын Шартолгой нарыг тус тус Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюуныг шагнав.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР "Наранбулаг трейд" ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндоржийг,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нарыг тус тус шагнав.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР "Ганга импекс" ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэнг,

"Нарантуул" группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоог тус тус шагналаа.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэдийг,

"Өргөө" амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг тус тус шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Хүний бага эмч Гончигийн Батсуурийг,

"Этүгэн" их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэнийг,

Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нарыг тус тус шагнав.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа нарыг тус тус шагналаа.

Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:

СҮХБААТАРЫН ОДОНГООР Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дашдоржийн Батбилгийг,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР "Ийгл" телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмааг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэдэндоржийн Батсайханг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР Үндэсний батлан хамгаалах Цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Доржийн Пүрэвсайханг,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ард талын мэргэжилтэн, дэд хурандаа Доржийн Тунгалаг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд аа, ажил үйлсээрээ манлайлагчид аа. Та бүхэнд Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Төрт ёсны уламжлалын дагуу өнөөдөр ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль гардуулах гэж байна. Төрийн шагнал хүртэгсэд, тэдний гэр бүл, ойр дотныхон, хамт олонд халуун баяр хүргэе. Хөгжлийн зорилго, амьдралын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайн сайхныг авчрахын төлөө, эх орондоо илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөөх цуцалтгүй хөдөлмөрт оршдог. Ажил үйлстээ манлайлсан хөдөлмөр, зүтгэл гаргасан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь ч зүйн хэрэг юм. Өнөөдөр төрийн цол, одон медалиар шагнагдагсадын дунд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр гуай байгаа. Энэ жил 40 жилийнхээ түүхт ойг тэмдэглэж байгаа тус үйлдвэрийн амжилт бүтээлийн төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна. Монгол Улсын эдийн засагт олон жил үр өгөөжөө өгч буй "Эрдэнэт" үйлдвэрийн хөдөлмөрч хамт олны 40 жилийн зүтгэлийг Монгол Улсын төр үнэлж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм.

Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан танд Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэх арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлст гаргасан амжилт, бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байна. Өнөөдөр шагнал хүртэж байгаа бүх манлайлагчид, сайчуудад халуун баяр хүргээд, ажил амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үйлс, буян тань Сүн далай шиг арвин болтугай. Өлзий, хутаг тань Сүмбэр уул шиг бат болтугай, Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд бадраг" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 12 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 12 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 13 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 14 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 15 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 15 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 15 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 15 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 16 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 16 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 17 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 19 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 20 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 20 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 20 цагийн өмнө