Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үндэсний бөхийн барилдаан эхэллээ.
Наадмын дэвжээнд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирсэн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын аварга О. Балжинням барууныг магнайлан гарч ирснээр нэгийн даваа эхэллээ.
Үндэсний их баяр наадамд зодоглохоор нийт 512 бөх бүртгүүлснээс улсын цолтой 88 бөх байна. Үүнээс аварга 5, арслан 9, гарьд 6, заан 9, харцага 17, начин цолтой 42 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна