ОБЕГ: БАЯН-ӨЛГИЙД 2500 ГАРУЙ ХҮН ҮЕРИЙН ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙНА


Онцгой байдлын ерөнхий газраас Зам тээврийн хөгжлийн яам, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран үер, усны нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.


Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон Зам тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва, ЦУОШГ-ын ерөнхий технологич, инженер Ч.Сарантуяа нар оролцсон юм.


Он гарсаар усны ослоор 48 хүн амь насаа алдаад байна


Он гарсаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 9 нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байгаа юм. Усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, насанд хүрэгсэд гол, усанд орохдоо согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг, хиймэл нууранд хийлдэг гудастай орсны улмаас осолдсон, худгийн усанд малаа унахаар араас нь ороод осолдсон, үерийн ус зайлуулах далангаар урсаж байгаа ус руу хөл алдан унаж осолдсон зэргээс үүдэж байна.

Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 17-нд баруун болон төвийн ихэнх нутаг, 18-20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим нутгаар, 21-22-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын зарим газраар үе үе аянга цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаас эхтэй гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэх, үер буух өндөр эрсдэлтэй байна.Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд тор хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.0 км далан босгож, 300 м шуудуу татан, эрүүл мэндийн салбар иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, 60 хүнд эм бэлдмэл тараагаад байна.

Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 23, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 10, Зам засвар, арчлалтын "Жол" ХХК-ийн 23 ажилтан, орон нутгийн 105 иргэн, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 35, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


Түүнчлэн тус аймгийн нутаг дэвсгэрт болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцах, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Улсын онцгой комиссыг мэдээллээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа юм.


Мөн Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд 1 гэр, Түвшинширээ суманд 6 гэр, 2 автомашин үерийн усанд урсаж, Мөнххаан сумаас 44 км-т, аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай автозамын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүссэн. Төв аймгийн Зуунмод суманд 3 настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, далан, суваг, шуудуу сэтэрч 28 айл өрхийн гэр, байшин усанд автсан, Тус аймгийн Борнуур суманд долдугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж, байгууллага усанд автан, 15 бог мал хорогдон, 3 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай "Шавартайн" гүүр (Улаанбаатар хотоос 100 км-ийн зайтай)-ийн тулгуур баганад суулт үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, сумын төвийн хатуу хучилттай 530 км зам эвдэрсэн учраас аймгийн "Төв АЗЗА" ХХК, "Баянчандмань" ХХК Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозамын Борнуур сумын "Урьхан" орчмын автозамд үүссэн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж, сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна.

Онцгой байдлын байгууллагаас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн онцгой байдлын байгууллагад үерийн далан, суваг, шуудуу татах, сэргээх, засварлах, цэвэрлэх, голын арал, тохой, томоохон гол, нуурын эрэг дагуу, уулын усны буулт, жалга судгийн аманд зусаж байгаа айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлэх, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, усны осол ихээр болдог газруудад анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуур, тогтоол устай газар хараа хяналтгүйгээр орхихгүй байх, болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хамгаалах талаар иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа хийх, барилга, байгууламж, шатахуун түгээх станцын аянга зайлуулагчийг шалгах, гамшгаас хамгаалах орон нутгийн албадын бэлтгэл бэлэн байдал (автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоо)-ыг хангаж ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 4 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 4 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 4 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 6 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 6 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 6 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 6 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 7 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 7 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 7 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 8 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 10 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 11 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 12 цагийн өмнө