Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний дагаж, мөрдөх дүрэм журмыг Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар шинэчлэн тус тус мөрдөж эхлэхээр болсон.
Тухайлбал, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 480 мянган төгрөгөөр торгож, зургаан сараас хоёр жилээр жолоодох эрхийг хасна.
Мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн хоёр оноог хасах юм.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах аж. Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна