ЗАРЫН АРД ХҮН ХУДАЛДААЛДАГ СҮЛЖЭЭ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Admin
Өчигдөр

Энэ сарын 19-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шалгалт хийж, хүн худалдаалах гэмт хэргийг олон удаагийн давтамжтай үлддэг байсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тус газрынхан сэжиг бүхий, зарын чанартай, хүн худалдаалдаг байж болзошгүй мэдээллийн мөрөөр орсон байна. Нэг дугаараас олон удаа хүн зарж байх магадлалтай зарыг байршуулж байгааг цагдаагийнхан шалгасан нь ийн хэргийг илрүүлэх сэжим болсон байна.

Шалгалтын явцад насанд хүрээгүй буюу 16-17 настай дөрвөн охиныг айлган сүрдүүлэн дарамталж, хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Дээрх гэмт этгээдүүд хохирогч болох дөрвөн охинтой үеийн мэт хуурамч хаяг үүсгэн, удаан хугацаанд чатласны эцэст болзох нэрийдлээр дуудаж уулзсан байна. Танилцсан даруйдаа охидыг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутагт байрлах "Жуков" хорооллын орон сууцанд хүчээр аваачиж, тэндээ нийт таван сарын хугацаанд хорьжээ.

Хорих хугацаандаа охидыг бэлгийн дарамтад байлгаж, ёс бус үйлдлээ удаа дараа дүрс бичлэг болон гэрэл зураг дарж, "Гэрийнхэнд чинь үзүүлнэ", "Хэдхэн хоног байхгүй юм бол интернэтэд байршуулна", "Та нар хүн харах нүүргүй болно" гэх мэтээр эрхшээлдээ байлгаж байсан аж.

Урьдчилсан байдлаар, жигшүүрт хэрэг үйлдсэн гэх Ч, Ө, А, А нар нь хүн худалдаалах гэмт хэргийг энэ оны гуравдугаар сараас эхлэн долдугаар сар хүртэл нийт таван сарын хугацаанд үйлдэж байсныг тогтоожээ. Мөн интернэтээр "Санхүүгийн тусламж авна", "Массаж хийнэ" гэх зараар дээрх охидыг бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан төдийгүй саун массаж, зочид буудлын ажилтнуудтай хамтран тус газруудаар хүч хэрэглэн, биеийг нь нэг удаад 50-150 мянган төгрөгийн үнээр зардаг байсан аж. Түүнээс гадна гэмт этгээдүүд охидыг улсын дугаар нь хуурамч, "Приус 30" маркийн автомашинаар зѳѳж, бэлгийн мѳлжлѳгт оруулдаг байжээ.

-ОХИДЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ ЭРЭН СУРВАЛЖИРСААР БАЙВ-

Гэмт этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд нэг нь хүн амины хэргээр ял шийтгэл эдэлж байсан бол хоёр нь танхайрах, дээрэмдэх хэргээр ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагджээ.

Дээрх дөрвөн охиныг Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын "Шөлөндөө" цайны газрын орчимд биеийг нь үнэлүүлж байх үед Эрүүгийн цагдаагийн тусгай тасгийн алба хаагчид энэ сарын 19-ний өдрийн 22:00 цагийн орчимд дайчлан баривчилсан байна. Дээрх таван этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Гэмт этгээдүүдийн эрхшээлд нийт таван сарын хугацаанд байсан дөрвөн охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандан, эрэн хайх дуудлага мэдээлэл өгч, ар гэрийнхэн нь бүгд эрэн хайж байсан аж.

Эдүгээ хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон, хохирогч, 16-17 настай дөрвөн охиныг хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл заслын эмчилгээ хийж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр охид биедээ зодуурын шарх сорвитой, сэтгэл санааны гүн хямралд орсон байдалтай байжээ. Дээрх охидын ар гэрийнхэнд мэдээлэл өгч, хэрэг эцэслэн шийдтэл хамгаалах байранд байлгахаар болсон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг өсвөр насны охидоо байнгын хараа хяналт, халамжид байлгах, хаашаа явж, хэнтэй найзалж байгааг нь нягталж байхыг анхааруулж байна. Эцэг эхийн хараа хяналтгүй, интернэт орчны хэт задгай хэрэглээтэй байсны улмаас олон охин бэлгийн мөлжлөгт өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, насан туршийн хар толботой үлдэж буй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэг: "Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"

12.3 дугаар зүйл. Бэлгийн мөлжлөг

1. Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2. урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг гүйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;

2.3. Хохирогчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж;

2.4. Хохирогчийг жирэмсэн болгож;

2.5. Хоёр, түүнээс олон хүний эсрэг;

2.6. Байнга тогтвортой үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийн улмаас:

3.1. ураг зулбасан;

3.2. арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:

4.1. Бага насны хүүхдийг албадан оруулж;

4.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэг: Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг.

13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах

1. Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл доруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2. хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

3.1. байнга тогтвортой;

3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

-Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 10 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 10 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 11 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 12 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 13 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 13 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 13 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 13 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 14 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 14 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 15 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 15 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 17 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 18 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 18 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 18 цагийн өмнө