Өчигдөр дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон билээ.Тэднийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 12-ны өдрийн 15.00 цагт хэлэлцэхээр болжээ. Яллагдагч Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нар сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож биед нь гэмтэл учруулсан хэргээр ийнхүү шүүгдэж буй билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна