УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр чуулганы хуралдаанд маш том хариуцлага нэхсэн үг хэллээ. Тэрээр ЖДҮ гэдгээс цааш харах юм бол Монгол төрийн ялзралын том асуудал сөхөгдөж тавигдаж байна. Энгийн жишээ ярья. Өнөөдөр нээлттэй ярилцаж байгаа учраас.
Бусдын өмнөөс кноп дарж хууль батлуулах чинь ЖДҮ-ээс том асуудал.
- Эрдэнэтийн 49 хувийг алдчихаад сууж байгаа чинь өнөөдөр ЖДҮ-гээс том асуудал.
- Хөгжлийн банкны хулгайч луйварчидтай хариуцлага тооцож чадахгүй байгаа чинь өнөөдөр ЖДҮ-гээс том асуудал.
- "Сахал" Эрдэнэбилэгийн 33 км замыг 200 тэрбумаар улсад шахсан чинь ЖДҮ-гээс том асуудал шүү.
- Тавантолгойд барьсан хар замыг 190 тэрбумаар улсад шахсан чинь өнөөдөр ЖДҮ-гээс том асуудал.
- Монгол Улсын цахилгааны тусгаар тогтнолыг хятуудад өгсөн чинь ЖДҮ-гээс том асуудал.
Одоо бүгдээрээ ёс суртахуун, ЖДҮ яриад бөхөлзөөд өнгөрөх юм уу. Ард түмэн энэ төр, засгийн эргэлт хийвэл хийсэн шиг хийгээд улс орны хувь тавиланг зөв зүгт нь эргүүлж өгөөч гэж биднээс хүсэн хүлээж байна. Одоо худлаа хулхидаад өнгөрөх юм уу. Зөвхөн Б.Батзориг сайдыг золионд гаргаад өнгөрөх юм уу. УИХ-ын эрхэм гишүүд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга одоо энд байгаа 75 гишүүн асуудлаа ярих ёстой. Нэг бол огцроод, нэг бол дараагийн том өөрчлөлтийн эхлэлийг тавих болсон гэж харж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна