БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДРӨӨР АЖИЛЛАХ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ


Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд энэ сарын 8-ны энэ өдөр Монгол бахархлын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Засгийн газраас Пүрэв, Баасан гаригуудыг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргасан юм.

Амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна. Бүх нийтийн амралтын өдрөөр үзвэр үйлчилгээний газрууд болон музейнүүд ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Мөн Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд амарна. Төрийн үйлчилгээний газрууд эмнэлгүүд амарч, яаралтай түргэн тусламжийн төвүүд ажиллана.

-СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД-

-"Номин" салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана.

-"Сансар" сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.

-"Имарт" их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана.

-"Оргил" супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллахаар байна.

-ЗАХ БОЛОН ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД-

-"Алтжин бөмбөгөр" 8-нд амарч, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

-"Бөмбөгөр" худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.

-"Да" хүрээ автомашины зах 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

-"Дүнжингарав худалдааны" төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана.

-"100 айл" барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана.

-"Мишээл экспо" амрахгүй, бүх нийтийн амралтын өдрөөр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-"Нарантуул" олон улсын худалдааны төв 8-нд амарч еснөөс эхлэн ердийн цагийн хуваарийнхаа дагуу ажиллахаар байна.

-"Өгөөмөр" зах энэ сарын 7, 8, 9-нд амраад 10-наас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулна.

-Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор энэ сарын 8, 9-нд амраад, 10-ны өдрөөс эхлэн ажиллана.

-"Хархорин" худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд ажиллана.

-"Хүчит шонхор" зах 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллахаар байна.

-"Sunday" плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ердийн хуваарийн дагуу 10:00-20:30 цагийн хооронд ажиллана.

-АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ-

ХААН БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амарна. Баярын өдрүүдэд тус банкны цахим банк, экспресс банк, АТМ-үүд нь 24 цагийн турш нээлттэй үйлчлэх юм байна. Харин орон нутагт Өмнөговь аймгийн "Оюутолгой" дахь салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХАС БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд "И-март" тооцооны төв 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж "Түшиг" салбар нь 10:00-17:00 цаг хүртэл, "Баянгол" салбар 10:00-19:00 цагийн хооронд ажиллана. "Нарантуул", "Өнөр" тооцооны төвүүд 08-ны өдөр амарч есний өдрөөс "Нарантуул" тооцооны төв 10:00-19:00 цагийн хооронд ажиллахаар буй бол "Өнөр" тооцооны төв 10:00-17:30 цаг хүртэл ажиллахаар байна.

ГОЛОМТ БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр 11:00-17:00 цагийн хооронд "Цамбагарав", "Москва" салбар, "Сансар", "120 мянгат" салбарууд тус, тус ажиллаж бусад салбар нэгжүүд нь амарна. Мөн "Солонго" салбар 24 цагаар ажиллахаар байна. 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх салбар нэгжүүд ажиллахаас гадна "Ард" салбар, "Хархорин", "Нарантуул" тооцооны төвүүд ажиллана.

ТӨРИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын дараах нэгжүүд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт "Занабазар" салбар, Сүхбаатар дүүрэгт "50 мянгат" тооцооны төв, Сонгинохайрхан дүүрэгт "Өнөр" тооцооны төв /Хархорин захын ард, Пирамид үйлчилгээний төв/, Баянзүрх дүүрэг "13 дугаар хороолол" тооцооны төв /Зүүн дөрвөн зам "Оч" төвийн нэг давхарт/, Хан-Уул дүүрэгт "120 мянгант" тооцооны төв, Баянгол дүүрэг "Баруун хүрээ" тооцооны төв.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр бүх салбар, тооцооны төвүүд амрах бөгөөд 9-ний өдөр ажиллах салбарын байршил цагийн хуваарийг хүргүүлж байна. Тодруулбал, Картын үйлчилгээний төв салбар 10:00-18:30 цаг хүртэл, Нарны зам салбар 10:00-19:00 цаг, Зайсан салбар 09:30-18:00 цаг, Хархорин салбарын өргөтгөл 10:00-18:00 цаг, Эрдэнэс салбар 11:00-19:00 цаг хүртэл ажиллахаар байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 13 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 13 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 13 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 15 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 15 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 15 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 15 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 16 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 16 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 16 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 17 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 19 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 20 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 20 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 20 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 20 цагийн өмнө