Өчигдөр өдрийн 13:30 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны таван давхраас арван настай хүүхэд унаж амиа алджээ. Хэргийг талаар тодруулбал, цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлага авсан даруй хэргийг газарт очиход арван настай хүү өөрийн амьдардаг байрныхаа таван давхраас унаж нас барсан байжээ. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр хүүг хэн нэгэн түлхсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан арван настай хүүгийн аав, ээж нь хоёр талаасаа хоёр хүүхэдтэй нэг гэр бүл болсон бөгөөд талийгаач хүү тэдний дундаас гарсан хамгийн бага нь байсан. Харин талийгаач хүүгийн ээж нь дагавар том хүүгээ түлхэж алсан хэмээн гомдол мэдүүлээд байгаа аж.
Одоогоор цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна