Ардчилсан намын үндэсний дүрмийн хороо өглөө 11 гишүүний ирцтэй хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын дүрэм зөрчсөн байна гэж үзсэн. Энэ дагуу тогтоолоо УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн. Эдгээр гурван гишүүнийг намынхаа бодлогын эсрэг У.Хүрэлсүхийн ЗГ-ыг дэмжсэн учир намаас хасах ёстой гэж АН-ын зарим гишүүд үзэж байгаа юм. Харин яг одоо гурван гишүүний асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг хуралдах гэж байна. Бид мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна