Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.Өчигдөр Зам тээврийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална" гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир огцруулах саналыг тус тус Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм.Ерөнхийлөгч зөвшилцөх саналтай танилцаад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна