УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлгийн шийдвэрээсээ зөрж кноп дарсан нь намаасаа сахилгын шийтгэл хүлээхэд хүргэсэн. АН-аас түүнийг дөрөв хүртэлх жилийн хугацаанд намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарах хүсэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өчигдөр өгсөн. Харин Д.Эрдэнэбат Л.Болд гишүүнийн хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж зөвшилцөхөөр болсноо мэдэгдсэн. Мөн түүнийг хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэхгүй гэсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар "Би хуулийн маштодорхой заалтад үндэслэн бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж цаг хожиж байна. Мөн УИХ-ын дарга руу явуулахгүй гэсэн. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна. Эхлээд би Ардчилсан намаас хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй" гэсэн хариултыг өглөө.
Тэрбээр намаасаа татгалзах өргөдлөө өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ-ын дарга М.Энхболдод өгөх аж
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна