ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, "Эрдэнэ тав баг" ТББ, "Эерэг тэмүүлэл" ТББ, Сонгинохайрхан дүүргийнГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагч, 62 дугаар сургуулиас 170 нийт 320 сурагчдад "Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал","Хязгааргүй мөрөөд" "Мэргэжил бүхэн сайхан", "Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх" зэрэг сэдвүүдээр цогц сургалт өнөөдөрзохион байгууллаа.

Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир,"Эрдэнэ Тав баг" ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга нар мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хорт зуршлаас татгалзах, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр сурагчдад мэдээлэл өглөө.

Өсвөр үе, залуучуудын хандлагыг эерэг болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгөх сургалт, нөлөөллийн ажлуудыг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад энэ сарыг дуусталнийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 7 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 7 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 7 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 9 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 9 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 9 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 9 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 10 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 10 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 10 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 11 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 12 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 14 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 14 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 14 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 15 цагийн өмнө