Манай улсын энэ өвлийн эрчим хүчний их ачаалал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 05-ны байдлаар 1009.27 мВт-д хүрсэн гэсэн албан мэдээ байна. Харин бага ачаалал 724.2 мВт байгаа юм байна. Ачаалал ийнхүү нэмэгдсэн нь сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой гэв.Сонирхуулахад, манай улсын эрчим хүчний их ачаалал хамгийн дээд цэгтээ буюу өнгөрсөн өвөл 1180 мВт-д хүрсэн. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан ачаалал энэ өвөл цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Гэвч манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1200 мВт байдаг аж
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна