Говь-алтай аймгийн Бигэр суманд энэ сарын 6-ны өдөр гурван сартай нярай эмнэлэгийг тог тасарсаны улмаас аппарат тасалдаж нас барсан тухай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус сумын эмнэлэгт арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 08.10 цагт нярайн биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай хүргэгдэн ирсэн. Эмнэлгийн ажилчид аппарат залгаж хоёр цаг орчим эмчлүүлсний дараа 10.40 цагт нас барсан байна. Нярайн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилсон" гэлээ.
Тухайн өдөр аймгийн төв эмнэлгээс ажлын хэсэг гарч, нас барсан шалтгааныг тогтоохоор тус суманд очиж ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна