Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах "Капитал" банкны төв байрыг Авлигатай тэмцэх газраас битүүмжиллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгдэх "Бишрэлт" группийн харьяа "Капитал" банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн шалгалт оруулж битүүмжилсэн гэх мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүн Б.Ундармааг ЖДҮ-ийн сангийн зээлтэй холбогдуулан шалгаж байгаа. Тус банкны удирдлагуудыг хууль бусаар мөнгөн актив өсгөсөн байж болзошгүй хэргээр давхар шалгаж байгаа гэж албаныхан мэдээллэв.
ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн "Капитал" банк (тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг "Бишрэлт холдинг" компани, 0,1 хувийн "Таван эрдэнэ" ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байдаг. Мөн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг гэх "Доктор МЭИК" компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай бид мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд "Капитал" банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байдаг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна