Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ сарын 31-ний өдөр буюу ирэх даваа гаригт хуралдуулахаар боллоо. Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хуралдааныг хойшлуулах санал гаргасан юм.НИТХ өчигдөр хуралдаж, Улаанбаатар хотын Засаг даргыг сонгохоор байсан. Гэвч 1хуралдааны танхимд АН-ын бүлгийн гишүүд ирсэн бол МАН-ын бүлэг хуралдаж байв.Засаг даргын асуудлаар үдээс өмнө Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бол дараа нь Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Засаг дарга нэр дэвшигчийг тодруулж, С.Амарсайхан олонхийн дэмжлэг авсан билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна