Нэгдүгээр сард олон жилийн дунджаар 18-32 градус хүйтэн байдаг. Ирэх сард Завхан, Увс нутгийн хойд хэсгээр уг дунджаас илүү хүйтэрч, Говь-Алтай, Төв, Архангай, Дорнодын өмнөд тал, Хэнтий болон говийн нутгаар дулаан байна. Тодруулбал, сарын эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашлаад хоёр, гуравдугаар арав хоногийн дундаас буюу нэгдүгээр сарын 20-ноос хойш эрс хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн хөндий, Орхон Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 36-41 градус хүйтэн, өдөртөө 29-34 градус хүйтэн байна. Харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэгт шөнөдөө 23-28 градус хүйтэн хонож, өдөртөө 14-17 градус хүйтэн байх юм. Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус хүйтэрнэУлаанбаатар хот, Буянт-Ухаа орчим нь Хэнтийн уулархаг нутагт ордог. Одоо ч бас шөнөдөө 38 градусын хүйтэн хонож байна. Нэгдүгээр сарын дундуур шөнөдөө 36-41 градус хүрч хүйтэрнэ.Нэгдүгээр сарын дундуур зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Салхи 12-14 м/cекунд хүрч ширүүснэ. Хур тундасны хувьд олон жилийн дунджаар Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 0.3-1.5 мм-ийн зузаан ордог. Бусад нутгаар 1.5-3.4 мм-ийн хур тунадас ордог. Ирэх сард Баян-Өлгийн баруун хэсэг, Хөвсгөлийн баруун хэсэг, Ховдын өмнөд тал, Баянхонгор, Өвөрхангайн хойд тал, Сэлэнгийн эх нутгаар уг дунджаас ахиу орно
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна