НИЙСЛЭЛИЙН ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ЭМНЭЛЭГТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО


Өнгөрсөн намар ашиглалтад орсон шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэг дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллаа.

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн талаарх товч мэдээлэл хүргэж, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тус эмнэлгийг шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор 1986 онд байгуулсан. Тухайн үед нийслэл хот 500-600 мянган хүн амтай байсан бол сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа нь тус эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлсэн байна. Эмнэлгийн хувьд жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилдэг, нийтдээ 74 ажилтантай.

Эмч ажилтнуудын хувьд ажлын ачаалал харьцангуй өндөр, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг тул цаашид эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад тохирсон эмчилгээ үйлчилгээ явуулах, мөн эмнэлгийг барилгыг өргөтгөх юмуу шинэ эмнэлэг барих шаардлага тулгараад байгааг эмнэлгийн удирдлага хэллээ.

Түүнчлэн тус эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг гэдгийг дурдав. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бөгөөд нийслэлд 50 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин суудгаас 20 орчим мянга нь хүүхэд байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл асар өндөр байдаг. Ийм хүүхдүүдэд шүд, эрүү нүүрний эмчилгээг үзүүлэх нь эрүүл мэнд, амь насны эрсдэл, хүндрэл дагуулдаг учраас хувийн шүдний эмнэлэг болон бусад өөр эмнэлэг үйлчилгээ тэдэнд үзүүлдэггүй.

Тиймээс тус төвийн эмч нар өөрсдийн санаачлагчаар гаднын хөрөнгө оруулагчдын хандивын тусламжтайгаар өөрсдийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, төсвийн бус өөрсдийн нөөц боломжид тулгуурлан Тайван улсад хэд хэдэн удаа мэргэшсэн эмч мэргэжилтнээ явуулан мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах сувилагч, эмч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан гэх мэтийн тоног төхөөрөмж шаардлагатай болдгийг онцоллоо.

Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийхийн тулд ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгож ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг гэдгийг дурдаад, эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хотын удирдлагад гаргалаа.

Мөн "Тайван инээмсэглэл төсөл"-ийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд 2018-2023 оны хооронд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллана. Үүний тулд төслийн хүрээнд гурван зорилт тавин ажиллана.

Нэгдүгээрт: "Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулна.

Хоёрдугаарт "Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхыг нь сайжруулна.

Гуравдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох юм. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэнэ гэж тус эмнэлгийн орлогч дарга Б.Өнөрбилэг хэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад "Нийслэлийн шүд эрүү нүүрний эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил Нийслэлээс шийдэж өгсөн. Гаднах авто зогсоолгүй байдлыг хараад шийдсэн хөрөнгийнхээ хэмжээтэй харьцуулахад сэтгэлд хүрэхгүй байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ асуудалд анхаарч ажилла. Нийслэлийн хүн амын амны хөндийн ариун цэвэр, шүдний эрүүл мэндийн асуудал бол хамгийн чухал асуудлын нэг болсон. Үүнээс хамаараад дотор эрхтэн эрүүл, өвчлөлтэй байх асуудал хүртэл хамаардаг учраас энэ асуудалд анхаарч ажиллах ёстой. Тус эмнэлгийн хувьд эрүү нүүрний согог, шүдний өвчнийг эмчлэх хүрээнд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээний хувьд энгийн иргэдээс илүү анхаарал халамж шаардсан, арга барил хэрэгцээтэй болдог нь нууц биш. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч сувилагчгүй, бусад эмнэлгээс царайчилсан, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй.

Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулаад, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна. Өнөөдөр бид газар дээр нь ажиллаад энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Хоёрдугаарт улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэдэг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лабораторитой болох асуудалд анхаарч ажиллах болно" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 3 минутын өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 21 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 29 минутын өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 2 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 3 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 3 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 3 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 3 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 4 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 20 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 20 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 21 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 21 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 21 цагийн өмнө