БНХАУ ДАЙНД БЭЛТГЭЖ БАЙНА УУ


Бээжин, Вашингтоны хоорондын дээд цэгтээ хүрсэн харилцааны зөрч­лийн шалтгаан нь Өмнөд Хятадын тэнг­­ист чөлөөтэй хөвөх, Тайванийн арлын салан тусгаарлах асуудалтай холбоотой юм. Энэ хоёр асуудал нь талуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэх гол шалтгаан нь болж болно гэж мэргэжилтнүүд нотолж байна.

"South China Morning Post" сонинд бичсэнээр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсын зэвсэгт хүчинд чадвараа сайжруулах, болж болзошгүй дайнд бэлдэхийг тушаасан ажээ. Тэрээр цэргийн бүх анги үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ёстойгоо ойлгох шаардлагатай. Түүнчлэн тэдэнд болж болзошгүй хямрал, тулалдаан, гэнэтийн бэрхшээлийн талаар тус улсын цэргийн төв комиссын удирдлагатай хийсэн хурлын үеэр анхааруулж ярьсан байна. Мөн онцгой нөхцөл байдалд үр дүнтэй хариу цохилт өгөх чадвартай байхын тулд дайн, тулааны бэлтгэл маш сайн байх ёстой" гэв. Үүнээс гадна ерөнхийлөгч Ши Жиньпин "Өнөөдөр дэлхий дахин их өөрчлөлтийн үед амьдарч байна. Харин БНХАУ стратегиа хөгжүүлэх том боломж байгаа талаар ярьжээ.

Тэрээр 2012 онд БНХАУ-ын төрийн эрхэнд гарснаасаа хойш тус улсын зэвсэгт хүчний хамгаалах чадварыг нэмэгдүүлэх аргыг хайж байгаа юм. Энэ талаар "South China Morning Post" сонин түүнийг энэ ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгааг онцлон бичжээ. Нөгөө талаар АНУ Тайванийг дэмжиж байгаа болон Бээжингийн зүгээс тавьсан газар нутагтай холбоотой шаардлагыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ аралд АНУ-ын Элчин сайдын яам гэж байдаггүй. Харин тус арал дахь АНУ-ын хүрээлэн Элчин сайдын яамны үйл ажиллагааг хийдэг ажээ. Харин АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны хоёр хөлөг онгоц өнгөрсөн жилийн аравдугаар сард Тайванийн хоолойгоор өнгөрсөн талаар БНХАУ санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ үеэр Тайвань дахь АНУ-ын хүрээлэнгийн захирал Уильям Брент Кристенсен Тайванийн ирээдүйг тайван замаар бус тодорхойлох ямар нэгэн оролдлого нь тус бүс нутгийн аюулгүй байдалд аюултай гэдгийг зөвшөөрснөөс гадна АНУ үүнийг нь зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын чөлөөлөх армийн бэлтгэл хурандаа Юэ Ган "БНХАУ, АНУ-ын хооронд өрнөсөн худалдааны дайны хүрээнд АНУ Вашингтонд дарамт үзүүлэх аргыг хайж байгааг санууллаа. Тэрээр "АНУ дараа жилийн турш Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийг худалдааны дайны талаар БНХАУ-аас хүсч байгаагаа олж авахын тулд хэлэлцээр хийх төв болгож ашиглана" гэж хэлсэн байна.

Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 30 минутын өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 33 минутын өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 50 минутын өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 3 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 3 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 4 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 7 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 7 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 8 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 8 цагийн өмнө