"МАНАН" дэглэмийн эсрэг, монгол түмнийн нэгдэл" эсэргүүцлийн жагсаалд оролцогчид өчигдөр орой Сүхбаатарын талбайд гэр барьсан. Өчигдөр орой 34 байсан гэрийн тоо өнөө өглөө 40 орчим болж нэмэгджээ. Тэд талбайн урд гэр барих зөвшөөрлөө өчигдрийн жагсаалынхаа үеэр Хотын захиргааны албанаас авсан байна. Жагсаал тэргүүлэгч, УИХ-ын гишүүд "40-50 гэр бариад хугацаагүй суулт хийнэ, хэрэв УИХ-ын дарга огцрохгүй бол өлсгөлөн зарлана, энэ бол түүхэн үйл явдал" хэмээн уг үйлдлээ тайлбарлаж буй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна