Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарлыг татсан хэргүүдийг шалгаж, заримыг нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-үүл, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга асан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулга, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга асан Ш.Ганхуяг нарт холбогдох 30 гаруй тэрбум төгрөгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр хүмүүс нь албан үүрэг,бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу эрх олгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр шалгагдсан юм. Хотын дарга асан Э.Бат-үүл нарт холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн бөгөөд шүүх хурлын товыг одоогоор тогтоогүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна