Дөнгөж сая /2019.01.16/-нд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч нарын цалинг нэмснээ мэдэгдлээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингээд сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5-рт байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ шатлалыг 6, 7-рт хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмч нар зарим нь хоёр, зарим нь гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх боломжтой боллоо" гэсэн юм. Өөрөөр хэлбэл эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна