Дөнгөж сая НИТХ-ын төлөөлөгч нар хотын даргыг сонгох саналаа өглөө. Нийт 45 төлөөлөгч оролцох ёстойгоос хоёр төлөөлөгч ирээгүй 43 төлөөлөгч санал өгсөн юм. Харин 43 төлөөлөгчийн нэг нь саналын хуудас дээр өөр тэмдэглэгээ хийж, санал хураах журам зөрчсөн тул тооллогын комисс саналын хуудсыг хүчингүйд тооцлоо. Ингээд С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар 21:21 харьцаагаар тэнцлээ. Тиймээс ахин санал хураалт явуулахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна