ӨӨРТӨӨ, ХҮҮХЭДДЭЭ ХАЙРТАЙ БОЛ МАСК ЗҮҮЖ ХЭВШЬЕ
Манай сурвалжлагч Цайз орчмоор нийт долоон хүнтэй уулзахад НЭГ л хүн утаанаас хамгаалах маск зүүж байлаа. Харин гурван хүн маскаа орхижээ гэсэн бол үлдсэн гурван хүн маск зүүдэггүй тэр байтугай утаанаас хамгаалдаггүй гэлээ.Олон улсад хийсэн туршилт судалгаагаар маскны чанар хийцээс хамаарч таны амьсгалж буй нарийн ширхэгт тоосонцруудыг 28-98 хувь хүртэл хамгаална. Тиймээс маскаа зөв сонгож, байнга хэрэглэж дадвал утаанаас өөрийгөө хамгаалах боломж байна.Утаа ураг ба хүүхдийн аминд хүрдэг. Үүнээс илүү аюул бий юу? Утаа биднийг ч чимээгүй хөнөөж буй хэвээр. ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ хэмжээнээс 4 ДАХИН их утаагаар бид амьсгалж байгаа. Өдий хүртэл хугацаанд Монгол улсын Засгийн Газар утаанд 800 тэрбум төгрөг зарцуулсан ч улам ихэссээр байгаа. Гэхдээ бид төр засгийг шүүмжилж, тэднээс утаа арилгахыг нэхэх ёстой ч өөрсдөө мөн өөрсөддөө хариуцлагатай байх ёстой юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна