УИХ-ын даргыг огцруулах эрх зүйн үндэслэлийг Монголын Улсын ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж тэрхүү асуудлыг УИХ дэмжсэн юм. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд огцрох хуулийн орчин бүрдээд байна. Тэгвэл дараагийн УИХ-ын даргад өрсөлдөх хүмүүсийн марафон эхэлжээ. Дараагийн УИХ-ын даргад ахмад үеэс Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар байна. Харин залуу, дунд үеэс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Ж.Энхбаяр нарын нэр яригдаж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна