Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 91.5 хувийн саналаар дэмжин томилсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад удирдлага болон яамны хамт олон шинэ сайдаа хүндэтгэн угтлаа. Сайдын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн ирж, ажлын амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Би улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хувь хүний хувьд улс төрийн шийдвэр гаргаж тодорхой хугацааг өнгөрөөсөн. Ямар нэг байдлаар ажлаа хийснээс ажлаа өгч байгаа зүйл биш. Нөхрийг бодсон монгол хүний жудгаар ажлаа өгсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна