Тансаг зэрэглэлийн хувцас загвараараа алдартай Гуччи бренд арьс өнгөний үзэл гаргасандаа үйлчлүүлэгчдээсээ уучлалт хүсч нүүрний тал хүртэл халхалсан урт захтай ноосон цамцаа худалдаалахгүй байх шийдвэр гаргажээ. Зах зээлд 890 доллараар худалдаалж байсан энэхүү цамц нь нүүрний талыг халхлаад зогсохгүй амны хэсэгт уруулыг дүрсэлсэн улаан оруулгатай бөгөөд хар арьст хүмүүсийг доромжилсон агуулгатай байна гэх гомдол худалдан авагчдаас ирсний дагуу ийнхүү салбар дэлгүүрүүд болон онлайн худалдаанаас буцаасан байгаа юм. Италийн алдарт Гуччи брендийн удирдлага лхагва гарагт мэдэгдэл гаргаж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд сэв суулгасан бүтээгдэхүүн гаргасан нь бидний буруу хэмээн гэмээ хүлээж, албан байгууллагын хувьд томоохон сургамж авсан учир дахин ийм алдаа давтахгүй хэмээн амлалт өгсөн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна