Энэ баасан гаригт Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдаанаар Хотын даргыг сонгох Тэргүүлэгчдийн хуралдааны товыг зарлаж магадгүй гэх мэдээлэл байна. Хотын даргад хэн, хэн өрсөлдөх вэ гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Өмнө нь Хотын даргын өрсөлдөөнд оролцож төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг авч чадаагүй С.Мөнхчулуун дахин нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүнтэй хамт мөн өмнө нь Хотын даргын өрсөлдөөнд оролцоод олонхийн саналыг авч чадаагүй НИТХ-ын дарга С.Амарсайхан өрсөлдөнө гэх яриа байна. Түүнчлэн Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн нэр мөн яригдаж эхэлсэн. Тэгвэл өөрөөс нь та хотын даргад нэрээ дэвшүүлэх үү? гэдгийг асуулаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна