МУХБ ШИНЭЧИЛСЭН ХУУЛИАРАА ЖИЛД ДУНДАЖААР 3-4 БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛДАГ

О.Шүрэнцэцэг
2019/02/21

Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ээлжит хяналт, шалгалт хийх журмын дагуу өнөөдөр буюу 2 дугаар сарын 20-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг МУХБ-ны удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамжаа танилцууллаа.

Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөл багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нар ажиллах юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Шалгалтаар хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх, татан төвлөрүүлсэн эх үүсвэр, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодод гаргасан бонд, батлан даалтын эргэн төлөлтийн байдал, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, хяналт шалгалт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэхэд шалгалт хийнэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хөрөнгө оруулалтын үр өгөөж гэх мэтбүхий л чиглэлээр энэ удаагийн шалгалт явуулж МУХБ-ны үйл ажиллагааны талаар ерөнхий дүгнэлт хийхэд шалгалтын зорилго чиглэж байна.

Чингис, Самурай бондуудын зарцуулалт, эргэн төлөлттэй холбоотой асуудлуудолон нийтийн дунд эргэлзээ дагуулсан хэвээр байна. Энэ бүхнийг нэг талд нь гаргаж ил тод байдлыг нэмэгдүүлэх, бонд, зээлтэй холбоотой нууцын зэрэгтэй материалуудтай танилцаж шаардлагатай гэж үзвэл нууцын жагсаалтаас гаргах нь зүйтэй. Засгын газрын зүгээс МУХБ-ны зээлийн асуудлууд нууцын зэрэглэлтэй байх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Ажлын хэсгийн гишүүд ажил үүргийнхээ хувиар нууц материалтай гарын үсэг зураад танилцах эрхтэй. Танай байгууллагын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хэсгийн шалгалтын үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.

МУХБ-ны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: 2016 оны 9 дүгээр сард МУХБ-ны шинэ удирдлагууд ажил авахтай зэрэгцэн Засгийн газрын ээлжит шалгалт орсон. Шалгалтаас гарсан дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч хуулийн байгууллагад шаардлагатай баримт материалыг шилжүүлэн хамтран ажиллаж байна. Цаашид дахин ийм алдаа зөрчил гаргахгүй байх тал дээр мөн онцгой анхаарч байгаа. МУХБ-ны хуулийг 2017 оны 2 дугаар сард шинэчлэн батлуулсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хяналтыг хэд дахин нэмэгдүүлж,сар бүр тайлан мэдээгээ Монголбанк, ЗГХЭГ, Сангийн яаманд хүргүүлж байгаа.Өнгөрсөн 2018 онд Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалтаар орж ирсэн. Жилд дундажаар 3-4 газар шалгалт хийдэг болсон. МУХБ-ны шинэчилсэнхуулиар Засгийн газраас 2 жилд нэг удаа шалгалт хийхээр зохицуулагдсан байдаг. Үүний дагуу 2018 онд орох байсан ээлжит шалгалт энэ жил орж ирж байна. Манай байгууллагын зүгээс ирсэн бүх шалгалтад хуулийн дагуу бүх матералиа бүрэн дүүрэн гаргаж шалгуулдаг. Энэ удаад ч мөн хааж нуух асуудал байхгүй. Та бүхний ажлыг бүх талаар бүрэн дэмжинэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 14 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 14 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 14 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 16 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 16 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 16 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 16 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 17 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 17 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 17 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 18 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 19 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 21 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 21 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 21 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 21 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 22 цагийн өмнө