УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх олон асуудлууд хуримтлагдсан учраас УИХ-ын хуульд заасны дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад дэлгэр сайхан хавар цаг ирж байна. Монгол Улс нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, газар нутгийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хирнээ 3 хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд ирэх өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.Улстөрчид хариуцлагагүй эв нэгдэлгүй нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн хямралд улс орон нэрвэгдэж байна. Ийм учраас ээлжит бус чуулганд гурван чиглэлд анхаарч ажиллахыг уриалж байна.Парламент ёсыг төлөвшүүлж, парламент засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна