Өнөө өглөө Дарь-Эхийн замд авто тээврийн ноцтой осол гарч, явган зорчигч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад, "Дарь-Эхэд гарсан ослын хэргийн газрын үзлэг дуусаагүй байнаа манайхан, урьдчилсан мэдээллээр явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн. Хохирогч хэдэн настай байсан, гарцгүй газраар гарч явсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна. Шалгалтын ажиллагаа яг одоо хийгдэж байна" гэв.Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн дарга Д.Ядамдоржийн жолооч өнөө өглөө даргыгаа гэрээс нь авчрах гэж яваад дээрх ослыг гаргажээ.Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна