С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулсан билээ. Талийгаачийн аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 24-25 жилийн хорих ял оноосон.
Хэргийг дахин шалгах ажлын хэсэг шинээр байгуулагдсанаар хэргийг дахин сөхөж эхэлсэн юм. Тэгвэл Б, Н гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна. Тэдний нэг нь ажлын хэсэгт ажиллаж байхдаа ноцтой алдаа гаргасан гэсэн мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээллэж хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна