Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "Эм Кэй Ай Ти" сургалтын төвтэй хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн Жава хөгжүүлэгчийн ахисан түвшний 4 сарын хугацаатай сургалтад амжилттай хамрагдсан 12 залуу сар бүр 220,000 төгрөгний тэтгэлэгтэй суралцсан бөгөөд сургалтаа амжилттай төгссөн залуучууд өнөөдөр сертификатаа гардан авч, ажлын байранд шууд холбогдлоо.
Тус сургалтын төв нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "КОИКА"-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч "Эм Кэй Ай Ти" сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд компьютерийн үндсэн хэрэглээ, фотошоп программын сургалт,мэдээллийн технологийн чиглэлийн 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна