Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ё.Сагсайгийн шалдан бичлэгийг МАХН-аас өчигдөр нийтэд дэлгэсэн. Нийтдээ тав орчим минутын бичлэг байсан, өөр эмэгтэйн нэр хүндэд халдаж болохгүй учир хэсэгчлэн үзүүллээ гэж Э.Эрдэнэжамън хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв. Ё.Сагсай нь эмэгтэй хүнийг хүчирхийлж байгаад баригдсан, тэр үйлдлээ нуухын тулд хэрэг наймаалцаж, тохирч, амлалт өгч байгаа мэтээр ойлгогдохоор дуу хоолойтой 25 сек-үүдийн бичлэг задарсан. Бид Ё.Сагсай прокурортой уулзахаар түүний хаягаар гэрт нь очсон боловч тухайн хаяг дээрээ амьдардаггүй юм билээ. Харин утсаар мэдээлэл авахад шүүхэд хандана гэж хэлээд таслав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна