Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн харуулаар ажилладаг, 57 настай А өнгөрсөн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 28-нд сураггүй алга болсон байна.Тодруулбал, тус сумын төвөөс зүүн зүгт 28 км-т орших Тарни багийн Шар шургаагт гэдэг газарт ойн сангийн харуулаар ажилладаг байсан тус сумын харьяат, 57 настай эрэгтэй иргэн А ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй болжээ.Тус аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр тавьсан байна.Үүний дагуу тэд хамтран Мандал сум дахь Онцгой байдал, Цагдаагийн хэлтэс, ар гэрийнхэн гээд нийт 23 хүн, гурван автомашинтайгаар өчигдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байгаа ажээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна