Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр 4 настай хүү хойд эцэгтээ зодуулан бэртэж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Өнөөдрийгмхүртэл хүүд гурван удаагийн мэс засал хийсэн бөгөөд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл байна. Хүүгийн гэмтлийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хийсэн шинжилгээний хариу гарчээ. Ингэхдээ "Хүнд гэмтэл" гэсэн зэрэг тогтоогдсон байна. Энэ зэрэг нь яснууд хугарсан, нүд цохигдсон зэрэг маш хүнд гэмтлүүдэд тогтоогддог юм байна. Хүүг зодсон 27 настай хойд эцэг Т-г цагдан хорих 461-р ангид нэг сарын хугацаанд саатуулаад байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 11-р зүйл, 1.7-р хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ зүйл заалт нь хүүхдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хүндрүүлэх зүйлээр шалгагдах магадлалтайг эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна