Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох санал УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. Тэгвэл М.Чинбатын нэрийг эргүүлэн татахаар болжээ.
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дундуур орлогч прокурорт нэр дэвшигч нарын асуудлыг оруулсан. Иймд эрх баригч нар цаг сунган хуралдсан билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр орлогч прокурорын асуудлыг хэлэлцээгүй гэж худал ярьсан нь анхаарал татав. Цаад учир шалтгааныг нь сонирхвоос М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг МАН-ын гишүүд яг үнэндээ голжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна