ҮХСЭН МАЛЫН МАХАНД МАЛЫН ЭМЧ Ж.ОНГАР ХУУРАМЧ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖЭЭ


2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн 14:00 цагийн үед Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачсан том оврын тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот орох замд Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх постын хяналт шалгалтаар илэрч саатуулагдсан талаар TV5 телевизээр орон даяар цацагдсан билээ. Тухай үед тээвэрлэсэн махтай дагалдаж яваа Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатар хотын Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн бөгөөд гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулсан талаар бичигдэж, тамга тэмдэг дарагдсан байв.

Энэхүү асуудлын талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад дээрх саатуулагдсан 20 гаруй тонн үхрийн махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар янз бүрийн хүмүүсийн гар дээрээс гарал үүслийн гэрчилгээгүй махыг захын үнээс хямд үнээр худалдан авч цуглаж, хадгалж байсан нь тогтоогдов. Харин энэхүү махыг Улаанбаатарын иргэн Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлсэн нь, Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянаж баталгаажуулаагүй, тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг Ж.Онгар олгосон болох нь, мөн уг гэрчилгээнд багийн Засаг даргын тамгыг ямар тамга гэдэг нь мэдэгдэхээргүй бүдэг дарсан. Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тэмдгийг хүчингүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихээс өмнөх Мал эмнэлгийн хяналтын улсын албаны /2003 оноос өмнөх/ тэмдгийг дарж хуурамчаар үйлдсэн болох нь гэрч холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдов. 20 гаруй тонн махыг одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулж байгаа ба шинжилгээний дүнг үндэслээд хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор Зөрчлийг шалгаж байгаа бөгөөд цаашид гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлэх болно. Жич: Иргэн "М" нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсан зөрчлийг илрүүлж, махыг хураан авч, устгаж, дахин энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар сануулга өгч, Мэргэжлийн хяналтын газраас торгуулийн арга хэмжээ тооцож байсан болно. Зарим хариуцлагагүй мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн хууль бус үйлдлээс болж аймаг, тухай аймгийн иргэд, Мэргэжлийн хяналтын байгууллага болно бусад төрийн байгууллагуудын нэр хүндийг унагааж олон нийтэд сөрөг мэдээлэл түгээх, буруу ойлголт өгөх явдлыг таслан зогсоохыг мэдэгдье. Харин ард иргэд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, мах махан бүтээгдэхүүнийг гар дээрээс хямд үнээр худалдан авахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА. Энэ асуудлын талаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагт холбогдох албаны хүмүүс Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргүүлэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 5 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 5 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 6 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 7 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 8 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 8 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 8 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 8 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 9 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 9 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 10 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 10 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 12 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 13 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 13 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 13 цагийн өмнө