АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй сураггүй алга болоод 12 хоног болжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн, 31 настай, А гэх эмэгтэй өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр Чикаго хотын хойд хэсгээс алга болжээ.Эмэгтэй алга болох үедээ шаргал өнгийн жакет, саарал өмд, кет өмссөн байсан ба 2018 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн "Nissan sentra" маркын автомашинтай явж байсан аж. Н.А нь хамгийн сүүлд Чикаго хотын Хойд Волкоттены өргөн чөлөөнд "Аризона" банкны дансаар гүйлгээ хийсэн гэж ойр дотныхон нь мэдээлж байна.Сураггүй алга болсон Монгол улсын иргэн Н.А Чикаго хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилсан хэвээр байна. Эрэн сурвалжлах ажиллагаа ьасралтгүй явагдаж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гаргаагүй тухай ар гэрийнхэнд нь мэдээлсэн байна.Тиймээс тус хотод оршин суудаг монголчууд нэгдэн, түүний унаж явсан автомашиныг хайж байгаа ба хувийн мөрдөгч хөлслөхөөр хандивын аян өрнүүлж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна