ҮРЧЛЭЭС ЭЛЭГНИЙ ӨӨХЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ

О.Шүрэнцэцэг
2019/04/11

Хүн нас ахихын хэрээр эд, эсүүдийн нөхөн төлжилт удаашран, буурч нэг ёсондоо өвс хагдарч буйтай зүйрлэж болохуйц үйл явц бие махбодод ч явагддаг. Хөгшрөлтийг илтгэх хамгийн энгийн зүйл нь үрчлээс. Арьс сулбайж, үрчлээтэж, тэр нь гүн болох нь нэг талаас насжилттай холбоотой ч нөгөөтэйгүүр, өөр шалтгааны улмаас нүүрэнд "нугалаасууд" үүсдэг.

Үрчлээс юунаас болж үүсдэг талаар Америкийн Виржини их сургуулийн эрдэмтэн, судлаачид шинэ таамаг дэвшүүлэн, үүнийгээ батлахаар цуврал судалгаа, шинжилгээ хийсэн талаараа мэдээлжээ. Тэдний үзэж буйгаар, хөгшрөлтөөс илүүтэй элэг өөхлөх нь үрчлээс үүсэх гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, элгэнд ламин хэмээх уураг дутагдсаны улмаас өөх тосны эсүүдэд "бүслэгдэн, таргалдаг".

Тиймээс нүүрэнд гарсан үрчлээсийг багасгах, илүү гүн, их болгохгүй, цаашлаад зогсоохын тулд юуны өмнө элэгний эсүүдийг ламин уургаар нөхөх учиртай. Гэхдээ энэ нь асуудал бөгөөд өнөөгийн шинжлэх ухаан тийм түвшинд хүрээгүй байгааг тэд мэдээлсэн байна. Элгээ эрүүл байлгаж, өөхлүүлэхгүйн тулд зөв хооллох нь хамгийн том хамгаалалт гэдгийг ч онцолжээ.

Алим, авокадо, жүржийн төрлийн жимснүүдэд элэг дуртай гэнэ. Мөн куркума буюу цагаан гааны дээд төрөл болох ургамлыг тогтмол хэрэглэснээр цөс хөөж, элэг эрүүл байх нэг үндэс бүрддэг гэжээ. Мэдээж чихэр, давс зэрэг амтлагчийг хэтрүүлэхгүй байх нь элэгний эрүүл мэндэд бас их чухал



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 30 минутын өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 33 минутын өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 50 минутын өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 3 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 3 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 4 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 7 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 7 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 8 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 8 цагийн өмнө