Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас залуу эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Уг хэрэг хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцанд гарчээ. Хотхоны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн, 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан байна. Хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн шөнийн 01:25 цагт хэргийн газарт ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Талийгаач нь өөрийн найз залуу болох 25 настай, Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд хэрэг гарсан өдөр хоорондоо маргалдаж байхыг байрны оршин суугчид харсан гэжээ.
Мөн зарим эх сурвалжууд талийгаачийн найз залуу Б тухайн өдөр Ц-г бусадтай хардаж улмаар 13 давхрын цонхоор түлхэж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна