Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулганаар баталсан.
Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон.
Ингэснээр улсын ерөнхий шүүгч болон ерөнхий прокурор нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын дэд Ц.Нямдорж ажлаа өгч магадгүй байна. Тэрээр өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна