Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэгт суралцдаг 3 настай хүүгийн гарыг хаалганд хавчуулж, хуруу нь тасарсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Тодруулбал, хүүгийн чигчий хуруу нь дунд үе хэсгээрээ тасарсан бөгөөд хүүг эмнэлэгт хүргэсний дараа тасарч үлдсэн хурууг араас нь авчирсан байна. Одоогоор хүү аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өвчин зовиур ихтэй байгааг эх сурвалж мэдээлж байна.
Тухайн цэцэрлэгт хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь анхны тохиолдол биш юм байна. Тодруулбал, өнгөрсөн 2017, 2018 онуудад мөн л цэцэрлэг дээр хүүхдийн гар хугарах, өндрөөс унаж, нүүр, хамар зэргээ гэмтээх зэрэг асуудлууд гарч байжээ.
Тэгвэл тухайн цэцэрлэгт ажилладаг багш нар мэргэжлийн биш хүмүүс байдаг гэх хардлага ч нутгийн иргэдэд байдаг юм байна. Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхцэцэг нь өөрийн нөхөр н.Баярааг тус цэцэрлэгийн жижүүрээр, төрсөн дүү Д.Дэмбэрэлийг мөн жижүүрээр, түүний эхнэр, охиныг багшаар ажиллуулдаг байна.
Бид энэ хэргийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна