МАН-ын ЕНДБ Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг орон тооны бус зөвлөхөөрөө авсан байна. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хувьд бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийхөө дараа НАМОХ-ны удирдлагын ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар төрийн албан ажил эрхлээгүй бөгөөд нам гүмхэн амьдарч буй юм. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийн 42-р тойрогт ялалт байгуулан, парламентын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна