Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.04.19/ чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ. Ингэхдээ ҮАБЗ-ийн асуудлаар хаалттай хуралдаан хийнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Ерөнхийлөгч жилд нэг удаа ҮАБЗ-ийн асуудлаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийдэг уламжлалтай. Өнгөрсөн намар энэхүү асуудлаар мэдээлэл хийх байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй, МАН-ынхан талцсаар намрын чуулганыг өнгөрөөсөн. Тиймээс энэ удаад ээлжит ҮАБЗ-ийн мэдээллээ хийх гэж байгаа юм байна.
Түүнээс гадна Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтийг ҮАБЗ-д хүргүүлсэнтэй холбогдуулан энэхүү мэдээлэл ч хаалттай хуралдаанаар хэлэлцэгдэж магадгүй гэнэ. Мөн ҮАБЗ-ийн мэдээлэлд хуулийн байгууллагын асуудал зэрэг олон асуудал багтсан байж болох гэсэн таамгууд байна. Ямар ч гэсэн Монгол Улсын ҮАБЗ чуулганы хуралдаанд ямар асуудал тавьж, юу ярих нь хаалттайгаар хэлэлцэгдэхээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна