Никель Ганбаа хэмээх Г.Дашням найзуудынхаа хамт өнгөрсөн сарын 13-нд Сүхбаатар дүүргийн 1-хорооны нутаг, Сөүлийн гудамжинд 036.. УНМ улсын дугаартай автомашинд мансууруулах бодис хэрэглэж байсныг тус дүүргийн цагдаагийн 1 хэлтсийхэн саатуулсан талаар тухайн үед хэвлэлээр мэдээлсэн билээ.Гэвч энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүрч, эцэстээ хэрэгсэхгүй болгож болзошгүй болоод байна.Учир нь дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдын хайнга, хэнэггүй байдлаас болж ийм шийдвэрт хүрэн нөхцөл бүрдсэн гэнэ.Зарим мэдээллийн хэрэгслээр хавтаст хэргээс нотлох баримт алдагдсан хэмээн бичиж буй нь бодит үнэнд нийцэхгүй байгааг эх сурвалжууд батлав.Г.Дашням болон 036.. УНМ улсын дугаартай "Тоёота кроун" маркийн автомашины жолооч Б, иргэн Б нар мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл ирснээр эргүүлийн офицер , ахмад, болон жолооч, дэд ахлагч нар дээр дурдсан гудамжинд очжээ.Улмаар тэднийг хэлтэстээ аваачсан байна.Г.Дашням болон нэг найзыг нь эргүүлийн машинд суулгаж, нөгөө машины жолоочийн хажууд цагдаагийн офицер нь суугаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 хэлтэс хүргэсэн байна.Энэ хооронд Г.Дашнямтай хамт эргүүлийн машины хойно суусан Б нь халаасандаа байсан өвсийг машины шаланд дээр асгаж, улмаар хэлтэс рүү орж явахдаа хонгилд уутыг нь хаясан гэх мэдээлэл байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна