С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧААР ДӨРВӨН ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/22

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг улстөрчдийн хожооны хөзөр, сонгуулийн амлалт болоод хэдэн ч оныг үдэв дээ. Ихэнхдээ үнэн мөнийг олох биш өнгөц төдийхөн дуулиан дэгдээгээд орхидог жишиг бараг л тогтчихлоо. Харин энэ удаагийн ээлжит дуулиан эрүүдэн шүүсэн бичлэгээр үргэлжилж, одоо бараг л замхрах шатандаа орж байх шиг.

Тэгвэл ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр энэ амралтын өдөр тохиолоо. Уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөж, нам болоод журмын нөхөд нь гашуудаж өнгөрөөлөө. Үүнтэй зэрэгцэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял аваад байгаа хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэнд хэн хариуцлага хүлээх, хууль хяналтынхан өнөөг хүртэл илрүүлж чадахгүй байгаа захиалагч замхрах уу. Цорын ганц амьд гэрч гэгддэг сүүлдээ хамжигч, бүр яллагдагчаар татагдсан эхнэр Б.Булган гэж хэн бэ зэрэг асуултууд 21 жилийн дараа ч хариулт нэхсээр байна.

Хорих ангийн зоорийг тусгайлан засч, камер суурилуулжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг шалгаж байсан бол сүүлийн үед илэрсэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулахаар болсон. Мөн өнгөрсөн баасан гаригт холбогдох албаныхан хуралдаж АТГ-ын саналаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Түр хороо ирэх долоо хоногт албан ёсоор ажилдаа орчихвол эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор илэрсэн шинэ нөхцөл байдалд дүгнэлт хийж Улсын ерөнхий прокуророос Дээд шүүхэд эсэргүүцэл бичиж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн хэрэгтнүүдтэй холбоотойгоор дэлгэгдээд байгаа эрүүдэн шүүсэн бичлэгийг тухайн үед Ц.Амгаланбаатар, Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тусгаарлахын тулд Төв аймаг дахь хорих ангийн зоорийн давхрыг тусгайлан бэлтгэж,камер суурилуулсан. Үүнийг сүүлд тагнуулын байгууллага дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн байна. УИХ-ын гишүүд болоод сэтгүүлчдэд үзүүлсэн зургаа хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх эмзэг хэсгийг хассан "хөнгөн" бичлэг гэдгийг тагнуулын байгууллагын эх сурвалж хэлсэн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 400 хоногийн бичлэгт илүү хүнд хэлбэрийн эрүүдэн шүүлт байхыг ч үгүйсгэхгүй аж. Хүний эрх зөрчсөн зүй бус бичлэгтэй холбогдуулан тагнуулын байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан, гурван мөрдөн байцаагчийг шалгаж байгаа юм.

Б.Булганы хэрэг хаагдаж, захиалагчаар нэг хүнийг хорьж шалгаж байжээ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч, үнэнийг хэлэх хүн нь түүний эхнэр Б.Булган гэгдэж байсан. Тэгвэл хэргийг шалгах явцад Б.Булганыг хэргийн хамжигч хэмээн үзэж яллагдагчаар татаж хорьсон байдаг. Мөн шүүх хуралд ч түүнийг оролцуулаагүй. Тэгвэл одоо Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагч, сэжигтэн, гэрч гэх ямар ч статусгүй болжээ. Түүнтэй холбогдох хэргийг Ажлын хэсгээс санал гаргаж хэрэгсэхгүй болгосон байна.

Харин өнөөг хүртэл олон нийтийн анхаарлыг татаж, горьдлого тээж буй зүйл бол С.Зоригийг хөнөөсөн жинхэнэ хэрэгтэн, захиалагчийг олох юм. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр маш олон хүнийг байцаасан бол захиалсан, зуучилсан, хамжсан хэргээр 3-4 хүнийг шалгаж байгаа гэнэ. Тэдэн дунд улс төрчид бий. Улс төрийн хүрээний нэг хүнийг захиалагч гэж үзэж хорьж шалгасан зүйл ч байгаа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019.4.22 № 82, 83 (6049, 6050)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 13 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 13 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 13 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 15 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 15 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 15 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 15 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 16 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 16 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 16 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 17 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 19 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 20 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 20 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 20 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 20 цагийн өмнө