СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж цамцаар нь шээс арчуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдаж анх нийтэлсэн СӨХ-ны ажилтан олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн.Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Хайрхан" хорооллын СӨХ-ны ажилтан грашийн хана руу шээсэн бага насны хүүхдийг загнаж, хичээлийн цагаан цамцаар нь шээсийг нь арчуулсан тухайгаа өөрийн цахим хуудсандаа, "Эхлээд дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Дараа нь өрөвдөөд жаахан юм даа. Гэхдээ хүүхдүүддээ ухаан суулгая л даа эцэг эхчүүдээ" хэмээн шээсийг арчуулж байгаа зурагтай нь хамт нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна