Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хотын төвийн албан газруудын хашаа хайсыг буулгах ажлуудыг шат дараатай зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл хотын захиргааны төв байрыг төмөр хашаагаар хашаалжээ. Энэ нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, хотын удирдлагууд иргэдээс зугтаж биш, иргэддээ очиж үйлчилгээ үзүүлэх ёстой, ямар шалтгаанаар хашаа хайс барьж, хэнээс өөрсдийгөө хамгаалж байна гэгчлэн бичиж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна